Линукс үйлдлийн систем дээр зориулсан Монгол дуудлагын гарын драйвер

Batbayar Sukhbaatar
2 min readNov 15, 2017

--

Ер нь бол надад Монгол хэлний стандарт гарын байрлал ер таалагддаггүй юм. Windows үйлдлийн систем дээр бол “Бууз гарын байрлалыг” хэрэглэдэг түүндээ дасчихсан болохоор рапорт энэ тэр бичих хэрэг гарвал давхар boot хийсэн Windows 10-аа ороод хийдэг.

Линакс Минт үйлдлийн систем хэрэглэж байхдаа жижиг юм бичихээр бол “krilleer”-луу орж байгаад бичдэг байлаа. Гэхдээ бас байнга тэгээд байх төвөгтэй санагдаад Линукс Буузтай төстэй driver байна уу гээд интернетээс жаахан хайж үзсэн нэг л олигтой юм олсонгүй.

Тиймээс өөртөө зориулаад дараах байдлаар гарын байрлал гаргаж авлаа. Стандарт гарын байрлалыг бодоход хамаагүй дээр ч Бууз шиг динамик, бүтээмжтэй байж чадахгүй байх. Тэгсэн хэдий ч сайжруулаад яваад байж болохоор санагдсан тул энд мэдээлэл болгоод оруулахаар шийдлээ.

Стандард гарын байрллыг доор орууллаа.

Энэ мэдээллийг энэ хүү шинэ гарын байрлалаар бичсэн бөгөөд бичиж байх явцад доорх зүйлс жаахан тохиромжгүй/хүндрэлтэй санагдав.

  1. Й үсгийн байрлал жаахан төвөгтэй байна. А, Э, И, O, У, Ө, Ү үсгийн араас автоматаар солигдоод явдаг байдлаар болгож чадвал хамгийн зөв санагдлаа.
  2. Ш үсэг санасныг бодвол хамаагүй өргөн хэрэглэгддэг үсэг байна. Байрлалыг нь арай өөр тийш нь зөөвөл дээр байх. Гэхдээ болж өгвөл дараах комбинацаар гаргалгаа гаргаж чадвал бас л гоё болно.
    СХ = Ш
    ЦХ = Ч
  3. Бүх үсгүүдийг 1 товчинд багтаах хэрэг гарсан нь байнга хэрэглэгддэг тусгай тэмдэгтүүд болох цэг, таслал, асуух тэмдэг зэргийг хэрэглэхэд гарын байрлалаа English-уу заавал хөрвүүлж байж хийж байгаа нь их цаг авч байна.

Ямартай ч одоохондоо хэрэгцээ хангаад яваад байхуйц зүйл болсон санагдлаа.

Суулгах заавал:

Доорх линк дээр 2 файлын дата байгаа.
https://gist.github.com/batbayar-su/237788faac40b331fd5ce7e974974d4a

/usr/share/X11/xkb/symbols/mp зам дээр файл үүсгээд mp гэсэн файлын датааг хуулж өгнө.

/usr/share/X11/xkb/rules/evdev.xml зам дээр файл байгаа бөгөөд ижил нэрт файлын датааг Mongolian гэсэн layout-н доорх хуулж өгнө.

Дээрх 2 алхамыг хийсэн бол logout, login хийгээд keyboard-н layout сонгох хэсгээс Mongolian Phonetic гэж хайвал олдох юм.

Ibus дээр Japan хэлний үйлдэл нь Буузтай төстэй хийгддэг юм билээ. Бууз-н дуураймлыг Ibus дээр л хийвэл дээр байх. Гэхдээ энэ гарын байрлалыг гаргаж авхад 2 цаг л болсон бөгөөд Ibus дээр үүнээс хавьгүй удах байх гэдэгт итгэлтэй байна.

Тиймээс дараа зав гарвал тийшээ нэг шагайж үзнэ.

--

--