Mac үйлдлийн систем дээр зориулсан дуудлагын Монгол гарын байрлал

Batbayar Sukhbaatar
2 min readApr 1, 2019

--

Өмнө Linux дээр зориулаад дуудлагын (phonetic) гарын байрлал хийсэн талаараа бичиж байсан [Линк]. Мөн өөрийн өдөр тутамдаа хэрэглэдэг апп-ын талаар пост бичихдээ Mac дээрх хувилбарыг н дурдаж байсан билээ [Линк]. Харин энэ удаад шинэ хувилбар гаргасан тул тусад нь пост болгон оруулъя.

Суулгах заавар:

Terminal app нээгээд дараах кодыг ажлуулна. [source code]

curl -o- https://raw.githubusercontent.com/batbayar-su/mongolian-phonetic/master/install.sh | bash

Яагаад phonetic гарын байрлал хэрэглэх хэрэгтэй вэ? гэж хүмүүс асуудаг. Монгол хэлний стандарт гарын байрлал байхад заавал ийм юм суулгаж ашиглах хэрэг байдаг юм уу? Монгол хэлний стандарт байрлалыг мэддэг байхад л бүх үйлдлийн систем дээр ашиглаж болно шүү дээ ... Энэ бүгд үнэн бөгөөд энэ тал дээр ижилхэн байр суурьтай байна.

Гэхдээ хүн болгон адилгүй. Миний хувьд стандарт гарын байрлал огт таалагддаггүй. Зүгээр л бүх үсгүүдээ багтаах гээд товчнууд дээр нь шавуулаад хийчихсэн юм шиг л санагддаг. Хөгжүүлэгч болохоор стандарт тэмдэгтүүдийг байнга ашиглах хэрэг гардаг гэтэл монгол стандарт гарын байрлал тэр тэмдгүүдийг зүгээр л дарчихсан байдаг.

Мөн одоо үед хүмүүс интернет дээр яаж комент бичиж байгааг бодсон ч тэр iim gariin bairlal baih n mash ih heregtei. Тусгайлан эхэлж сурч байгаа хүмүүсийг авч үзвэл маш бага хүчин чармайлтаар Монгол кирилл үсгээрээ төвөггүй бичиж болно.

Сүүлд хийсэн хувилбар дээр шинээр нэмэгдсэн зүйлс гэвэл й бичих тусгай арга байхгүй бөгөөд өөрөө бичигддэг болсон байгаа. Жишээ нь а,э,и,о,у,ө,ү гээд эгшиг үсгийн араас и бичихэд автоматаар ай, эй, ий, ой, уй, өй, үй болдог болсон байгаа. Өмнөй үсэг бичихдээ i' гэсэн үсгийн дараалал ашиглаж байсан нь бичихэд нэлээд төвөгтэй байсан.

Мөн ' тэмдгээс deadkey яагаад ч юм үүсгэх боломжгүй байсан тул ;; хослол ашиглаж зөөлний тэмдэг бичиж байсан. Үүний улмаас ' ; хоёрыг андуур ч нэлээд их буруу бичих, тэрийгээ засаж байна гээд цаг алдах тохиолдол гараад байлаа.

Й үсгийг бичихдээ одоо шууд бичиж байгаа болохоор уг 2 тэмдгийг холиод байхгүй тул бичих хурдад мэдэгдэхгүй ч өөрчлөлт орсон байгаа.

Суулгахад илүү хялбар болгох үүднээс install.sh гэсэн файл үүсгэж үндсэндээ гар аргаар татаж хуулах процессыг сайжруулсан. Гэсэн хэдий ч энэ тал дээр installer ч юм уу аргаар шийдвэл shell ажиллуулж мэдэхгүй хүмүүст илүү хүртээмжтэй болох байх гэж бодож байна. Мэддэг хүний туслалцаа байвал маш их талархах болно

Open source учраас засаж нэмэх хасах зүйлс байвал чөлөөтэй ашиглаад байж болно. [source code]

--

--