Mac OS дээр ажиллах орчин бэлдэх
Саяхан байнга хэрэглэдэг апп-ын тухай бичсэн билээ [link]. Энэ бол түүний үргэлжлэл буюу суулгасан апп-уудаа тохируулах болон зарим нэг нэмэлт апп-уудын талаар байх болно.
iTerm2-г Guake шиг ажилдаг болдог
Guake-н дээрээс буудаг feature байдаг гэж хэлж байсан. Түүнийг хийхдээ. Preferences-руу ороод доорх зүйлсийг тохируулж өгнө.
Нэмэлт: https://draculatheme.com/iterm/-с dracula theme суулгана.
ZSH тохиргоо
Хувийн зүгээс өөрийн тохиргоо болон alias-уудаа үндсэн shell тохиргооны файлаас тусад нь салгаж явах нь нэгт дахин ашиглах боломжтой, хоёрт засахад хялбар, гуравт модулар шинжтэй болдог учраас заавал салгахыг зөвлөж байна.
Компьютерын хэрэглэгчийн хавтас буюу ~/ дотор дараах 2 файлыг үүсгэж өгнө..shell_aliases, .shell_vars
Мэдээж alias-уудаа aliases дотор хийж тохиргоо болон environment variables
уудаа vars дотор оруулж өгөх юм.
Үндсэн shell тохиргооны файл буюу .zshrc / .bashrc
файлууддаа доорх хоёр мөрийг нэмж өгнө. Voila!
source ~/.shell_vars
source ~/.shell_aliases
OMZ нэмэлтүүд
Өмнөх постын дагуу суулгасан гээд үргэлжлүүлье. Миний хувьд зөвхөн 2 нэмэлт хэрэглэдэг, zsh-syntax-highlighting, zsh-autosuggestions.
Суулгахдаа ./oh-my-zsh/custom/plugins
фолдэр дотор plugin-аа clone хийж авна. .zshrc
файлыг нээгээд доорх шиг өөрчилнө.
plugins=(
#git
zsh-syntax-highlighting
zsh-autosuggestions
)
Theme-н хувьд надад OMZ-н default нь их таалагддаг маш энгийн гэхдээ шаардлагатай бүх юм байгаа. ZSH_THEME="robbyrussell"
GIT aliases
OMZ-н нэмэлтээс git-г идэвхгүй болгосон шалтгаан нь надад хэт нүсэр санагддаг тул өөрийн цомхон alias-г үүсгэж явдаг [link].
Login Items
Ком асахад spectacle, iterm, alfred, docker гэсэн заавал ажиллаж байх шаардлагатай апп-уудаа ачаалахаар тохируулж өгвөл орох болгондоо хэдэн апп-аа нээгээд байхгүй амар шүү дээ.
VS CODE
Sublime-с шилжиж орж ирж байгаа болохоор нарын сайн мэдэхгүй ч дараах нэмэлтүүдийг одоогоор хэрэглэж байна.
Dracula Official — Best theme everRuby — Ruby-н бүх л юм бий. Код форматыг нь заавал идэвхжүүлээрэй. Код бичих стайл байхгүй бол тун удахгүй бүх юм эмх замбараагүй болж кодоо хархад ч хэцүү санагдана... 🇲🇳Gitlens - Файл дээр ажиллаж байхад идэвхтэй мөрний ард сүүлийн commit-н мэдээллийг харуулдаг. 😭so nice.Highlight Matching Tags - HTML-тэй харьцахад хэрэг болдог.SCSS IntelliSense - Sass бичихэд их тус хүргэнэ.change-case - CONSTANT, snake_case, camelCase гээд шилжүүлэх хэрэг гараад л байдаг.Docker - Editor-с docker-оо UI-р харчихна.SVG Viewer - Ямар зураг вэ гэж харах гэж finder эсвэл browser ашиглаад байхгүй.vscode-faker - Backend бэлэн болтол эсвэл нүх бөглөхөд жинхэнэ юм шиг дата хэрэг дандаа гарна.
MYSQL
MySQL 5.8 гарсан байгаа тул brew-р mysql шууд суулгавал 5.8 сууж байгаа. Асуудал нь гараад удаагүй болохоор bug ихтэй. 5.7-г ашиглахыг илүүд үзэж байгаа тул доорхоор суулгасан.
$ brew install mysql@5.7
$ brew tap homebrew/services
$ brew services start mysql@5.7
$ brew link mysql@5.7 --force
$ mysql_secure_installation
$ mysql -u root -p
MySQL дээр ком-н хэрэглэгчийг ижил нэрээр үүсгэвэл command line-с шууд mysql
гээд орж болно. Sweet
> CREATE USER 'batbayar.sukhbaatar'@'localhost';
> GRANT ALL ON *.* TO `batbayar.sukhbaatar`@`localhost`;
> FLUSH PRIVILEGES;