Alias ашиглаж Terminal дээр ажлаа хөнгөвчлөх энгийн арга
Developer бид цаг ямагт л terminal дээр ажиллах хэрэг гардаг. Тэр дундаа байнга хийдэг зүйлсээ өдөр тутамдаа хэд дахин давтана.
Миний хувьд ком-оо асаах болгондоо, өдөр тутамдаа хэдэн тогтмол фолдер-уу ороод тогтсон хэдэн үйлдлийг байнга давтаж хийдгээ хялбарчилъя гээд `alias` ашиглаж эхэлсэн юмаа.
Alias-аа нэрлэх
Хялбарчилхад хамгийн гол нь нэрээ зөв олох. Тодорхой pattern-г дагаад аль болох alias үүсгэж байгаа зүйлийнхээ нэршил ашиглавал цээжлэхэд амар мөн давхардах магадлал багатай болно.
Pattern-ий хувьд тухайн хүний хувийн сонирхлоос илүү хамааралтай болох болов уу гэж бодож байна. Миний хувьд хийх үйлдэл + богино холбоос + subject
гэсэн pattern-ий дагуу alias үүсгэдэг.
Жишээ нь cd ~/Sites/awesome_projects/super_admin_project
гэдэг хавтсанд манай project байдаг байлаа гэхэд alias маань go2superadmin
гэж үүснэ. go
гэдэг нь тогтооход хялбар утга агуулгатай байгаа. Араас нь 2
нь богино бөгөөд утгаа бүрэн гаргасан холбоос болж байна. Сүүлд нь тухайн хавтасны хялбар нэр байна. Subject-г нэрлэхдээ аль болох ерөнхий нэршил ашиглахгүй байвал дээр санагддаг. (golang ашигладаг бол жаахан буруу ойлгогдож болзошгүй тул cd2superadmin
бас байж болно)
Client project-уу alias үүсгэе гэхэд go2superclient
гэх жишээтэй. Өмнөхтэй төстэй учир цээжлэхэд асуудал үүсэхгүй. Мөн project-н нэрийг шууд ашиглаж байгаа болохоор өөр бусад зүйлстэй давхцах магадлал бага.
Зарим тохиолдолд pattern хамаарахгүй тодорхой нэр өгөөд явах тохиолдол бас байна. Магадгүй source ~/.bashrc
гэсэн үйлдлийг reload
болгодог ч юм уу. Эсвэл git checkout
-г gco
гэдэг ч юм уу.
Alias-г тохируулах
Ubuntu дээр .bash_aliases гэсэн файлыг rc
файл дотор source
хийсэн байдаг. Түүнтэй ижил байдлаар оруулж ашиглана.
~/
хавтсан дотор.shell_aliases
гэсэн файл үүсгэнэ.- Ашиглаж байгаа shell-н
rc
файлыг нээнэ. Bash бол~/.bashrc
, ZSH бол~/.zshrc
гэх жишээтэй. - Хамгийн доор нь үүсгэсэн файлаа source хийж өгнө.
source ~/.shell_aliases
~/.shell_aliases
дотроо өөрийн alias-ыг бичиж өгнө.- Шинэ terminal нээх юм уу эсвэл
source ~/.bashrc
гэх мэтээрrc
файлыг дахиж load хийснээр alias-аа ашиглах боломжтой болох юм.
Миний alias
Доорх линк дээр өөрийн хэрэглэдэг зарим alias-г санаа болгох үүднээс оруулсан байгаа. Сервер фолдер зэрэг хувийн шинжтэй зүйлсийг хавсаргаагүй болно. Гэхдээ ерөнхий санааг нь ойлгосон байх.
https://gist.github.com/batbayar-su/4553489332e188c7dc93af7efb1fbe6f