Статик сайтаа hugo-уу шилжүүлэх 2-р хэсэг
Өмнөх хэсэг дээр өөрийн сайтаа hugo-уу шилжүүлж, дата-аа хэрхэн бэлдэх мөн github pages дээр сайтаа хэрхэн байршуулах тухай бичсэн билээ.
Харин энэ хэсэг дээр google analytics тохируулах, github-с netlify-уу шилжих зүйлсийг оруулахаар шийдлээ. Blogging-г оруулхын өмнө шийдвэрлэх хэрэгтэй асуудал гарсан тул. Шийдлээ олоод нэг мөсөн тусдаа пост болгон оруулнаа.
Google Analytics
Энэ хэсэг дээр тийм ч их хийгээд байх зүйл гараагүй. Учир нь hugo өөрөө google analytics оруулах боломжтой байсан тул documentation-г дагаад л хийхэд болчихсон. Мөн уг documentation-с өөр бусад internal template-г зааврын дагуу оруулах боломжтой юм билээ.
config.yaml | config.toml [алийг нь ашиглаж байгаагаас хамаараад] дотор google analytics-н tracking key-ээ тохируулж өгнө.
googleAnalytics: UA-123-45
Мөн дараах кодыг өөрийн загвар дотроо байрлуулж өгнө. Миний хувьд script.html
хамгийн сүүлд дуудагдаж байгаа тул уг файлын адагт нь оруулж өгсөн. Ингээд л болоо.
...
<script src="/assets/js/script.js"></script>{{ template "_internal/google_analytics.html" . }}
Github-с Netlify-уу шилжих (submodule тохиргоог цэвэрлэх)
Өмнөх хэсэг дээр github pages дээр байрлуулах боломжийг харуулсан байгаа. Гэхдээ public фолдерыг submodule байдлаар өөр repo болгож тохируулах, build хийгээд build хийгдсэн кодоо submodule-р тохируулсан repo-уугаа push хийх гээд жаахан алхам ихтэй процесс болсон тул илүү амар боломж уруу шилжих нь зүйтэй байх. Юуны өмнө тохируулсан submodule код-оо цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ submodule тохируулаагүй бол шууд энэ хэсгийг алгасаж болно.
.gitmodules
-с public-н тохиргоог арилгах..git/config
-с public-н тохиргоог мөн арилгана.git rm --cached public
командаар public фолдер-г устгах.rm -Rf .git/modules/public
командаар git хавтаснаас public модулийг цэвэрлэх.- Ингээд код-оо commit, push хийхэд болно.
Github-с Netlify-уу шилжих, суулгац
Энэ удаад netlify ашиглаад код-оо `push` хийхэд шууд deploy, continues deployment, хийдэг байх юм. Мэдээж эхлээд уг сервист бүртгүүлсэн байх шаардлагатай ба тэр хэсгийг өмнөх адил орхилоо.
Netlify hugo-г ямар нэг нэмэлтгүйгээр дэмждэг тул тийм ч их ажил болохгүй. Зааврууд-н дагуу явахад л болчихсон.
Hugo-н олон version дэмждэг тул эхлээд project-н root хавтсанд netlify.toml
файл үүсгэж ашиглах hugo version-оо тодорхойлж өгнө. Тодорхойлж өгөхгүй бол netlify default hugo version-оо ашиглах ба энэ нь, яг энэ цаг мөчид, нэлээд хуучны version байгаа тул заавал тохируулах шаардлагатай.
Мэдээж дараа нь кодоо push хийнэ. Netlify-уу нэвтэрч ороод New site from Git
гэсэн товчин дээр дарж суулгацыг эхлүүлнэ. Github, Gitlab, Bitbucket-с өөрийн project-oo сонгоод authorize хийнэ.
Сүүлийн хэсэг дээр Branch to deploy
нь master
байх ба өөртөө тааруулж өөрчилж болно. Build command
нь hugo
Publish directory
нь public
. Ингээд суулгацыг дуусгана. Бүх юм санаснаар болсон бол build амжилттай болсон байх бa preview
хийж харах боломжтой байх болно.
Github-с Netlify-уу шилжих, домэйн тохиргоо
Нэгэнтээ миний batbayar.ml github pages-г зааж байгаа болохоор netlify-руу чиглүүлэх шаардлагатай болно. Freenom — с өөрийн домэйн хаягаа авсан бөгөөд түүн дээр доорх байдлаар netlify-н nameservers-г зааж өгсөн байгаа.
Netlify дээр https://app.netlify.com/sites/_site_name_/settings/domain
гэж ороод (_site_name_-г өөрийн үүсгэсэн сайтаар солино) Add domain alias гээд өөрийн домэйн хаягаа оруулна. Эцсийн дүнд иймэрхүү харагдана.
HTTPS-г ашиглахад netlify-с домайн хаягийг нь өөрсдийн nameservers-д тохируулсан үгүйг баталгаажуулдаг.
Ерөнхийдөө nameservers-г солисноос 24 цагийн дотор баталгааждаг. Тэрнээс удвал өөрсдийн тусламжын хэсгээс асуугаад үзэх хэрэгтэй. Ямартай ч тохиргоо хийж дууссан бол ийм төлөвтэй болно.
За ингээд энэ постоо жаргаая. Дараагийн пост дээр SEO буюу “хайлтын системийн оновчлол”-н талаар оруулна.